
Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах түүх, соёлын үл хөдлөх дурсгалын газрыг хувь иргэнд эзэмшүүлснээр устах аюулд хүрээд байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гоожингийн өндөр” гэж нэрлэсэн түүхэн дурсгалт байшинг 20 дугаар зууны эхэн үед барьсан.
Энэ байшинг Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэн 1913 онд дунд голын урд бариулж, түүнийг нас барсны дараа Сангийн яамны мэдэлд шилжүүлж байжээ.
Тэгвэл энэ түүхэн үл хөдлөх дурсгалт газар одоо иргэн н.Мөнх-Эрдэнийн эзэмшилд байдаг байна. Тэрээр барилгыг төсөв хөрөнгө гаргаж сэргээн засварлаагүйн улмаас барилга бүхэлдээ эвдэрсэн, нуралтын байдалтай болсныг НМХГ-ын байцаагч н.Отгонбаяр хэлж байна.
Энэхүү түүх, соёлын үл хөдлөх дурсгал яаж хувьд шилжсэн нь тодорхойгүй байгааг тэрээр хэлсэн. Энэ мэт хувь иргэний эзэмшилд шилжин хадгалж, хамгаалаагүйн улмаас олон хөшөө дурсгал устаж үгүй болж байна.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар нийслэлийн эзэмшилд байгаа ч харж хамгаалах мэргэжилтэн байхгүй түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газар дүүргүүдэд нэлээд байгаа нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар илэрчээ. Тийм учраас бид өнөө оройн "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөр түүх, соёлын үл хөдлөх дурсгал устахад хүрээд байгаа асуудалд хэн ямар хариуцлага тооцох ёстой талаар дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэх болно.
Соёлын үл хөдлөх дурсгалт газрууд хамгаалах эзэнгүй байна | ||
Үзсэн: 1485 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.