Шууд Chart

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс ес нь шалгалтад тэнцжээ

2025-04-23 12:01:28

Шүүхийн ерөнхий зөвлөл эрүүгийн хэрэг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн арван сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ. Нийт 15 шүүгч бүртгүүлснээс 13 нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өгсөн байна. Өчигдөр (магадлал бичих чадварын 15 онооны шалгалт өгч, эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дууссан. 

Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нийт 70 оноотой. 50 ба түүнээс дээш оноо авснаар уг шалгалтад тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй болно. Шалгалт өгсөн шүүгчдээс 9 нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн байна.

 Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид өчигдөр Үндсэн хуулийн эрх зүйн онол, мэдлэгийн шалгалтаа өгсөн. Өнөөдөр хууль тайлбар мэдлэг, чадварын шалгалт өгснөөр тухайн нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дуусна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс ес нь шалгалтад тэнцжээ  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй