
Исаак Дунаевскийн мэндэлсний 125, Максим Дунаевскийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан олон улсын дуучдын XV дахь ойн уралдаанд оролцох монголын уран бүтээлчид тодорчээ. 2025 оны тавдугаар сарын 4 Москва хотод Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XV дахь ойн уралдаан Москва хотноо зохион байгуулагдана.
Зөвлөлтийн Моцарт хэмээн олноо алдаршсан XX зууны Оросын нэрт хөгжмийн зохиолчид болох Исаак Дуневскийн мэндэлсний 125, түүний хүү Максим Дунаевскийн мэндэлсний 80 жилийг ойд зориулан Москва хотноо хоёр шаттайгаар явагдах энэхүү наадамд нүүдэлчин Монголчуудынхаа сонгодог урлагийг Оросын үе үеийн агуу хөгжмийн зохиолчдын бүтээлээ туурьвиж, эгшиглүүлж байсан тайзнаа гарах дуулаачид бол
- Үндэсний Урлагын Их Театрын уртын дуучин МУСТА Б.Бямбадорж
- Хил Хамгаалахын чуулгын гоцлооч МУСТА М.Отгонжаргал
- ЦДБЭЧ-ийн гоцлооч МУСТА М. Мөнх- Эрдэнэ
- Дуучин МУСТА П.Баярмагнай
- ШШГЕГ-ын Соёмбо чуулгын гоцлол дуучин Н. Эрдэнэсүх
- Гнесиныхны нэрэмжит ОХУ-ын Хөгжмийн Академийн магистрант дуурийн дуучин Б.Оюу-Эрдэнэ
- Гнесиныхны нэрэмжит ОХУ-ын Хөгжмийн Академийн оюутан М.Хайрат
- Дархан-уул аймаг Залуучууд театрын дуучин, Залуучууд театрын дэргэдэх Bell Canto дууны сургуулийн багш, МУСТА Лувсандоржийн Эрдэнэтулга
- Дархан- Уул аймгийн Залуучууд театрын дэргэдэх дуулах урлагийн Bell Canto сургуулийн Эрдэнэцогтын Эрдэнэжаргал 13 настай, Эрдэнэцогтын Азжаргал 14 настай нарыг Максим Дунаевскийн тэргүүлсэн олон улсын шүүгчдийн зүгээс мэдүүлжээ.
Монголын дуучид 2022, 2023 онуудад хоёр жил дараалан Гран при ( МУСТА Баяраагийн Дэлгэрбаяр, МУСТА Нямсүрэнгийн Чулуунхүү), мөн онд Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын дэргэдэх Уурхайчин Соёл урлагийн цогцолборын гоцлол дуучин, өдгөө Мариинский II театрт дуулж буй Монголын тенор Д. Дагвадорж уралдааны таван номинацийн Тэргүүн байрын шагналтнаар нэрлэгдэж байсан. Харин 2024 онд СУИС-ын II Дамжааны оюутан, тенор Н.Элбэгзаяа таван номинацийн Тэргүүн байрын шагналтан болж байсан аж.
Олон улсын дуучдын XV дахь уралдаанд оролцох монголын уран бүтээлчид тодорчээ | ||
Үзсэн: 183 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.