Шууд Chart

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог энэ сарын 9-ний өдөр зарлана

2025-05-05 12:08:52

Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 18-19-нд явагдсан. Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог 2025 оны тавдугаар сарын 9-ний өдөр зарлах юм байна. Энэ удаагийн Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.

Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулсан юм. 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог энэ сарын 9-ний өдөр зарлана  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй