Шууд Chart

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

2025-05-07 13:51:06

Гарцаар унадаг дугуйтай зорчиж явсан өсвөр насны хүүхдийг мөргөөд зугтсан бичлэг нийтлэгдсэн.  Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад " Тээврийн цагдаагийн алба ослыг бүртгэн авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн байгууллагад өнөө өглөө 07.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Спортын төв ордны урд замд Х.Элентра маркийн автомашин унадаг дугуйтай хүүхэд явган хүний гарцан дээр мөргөөд явлаа гэх зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Тухайн жолоочийг олж тогтоогоод дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна  
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй