Шууд Chart

"Тод аялгуу" Үндэсний бөхчүүдийн урлагийн анхдугаар уралдаан боллоо

2025-05-10 13:05:43

Идэрийн цуурай дэвжээнээс санаачилсан Эх Орны Цуурай төслийн хүрээнд зохион байгуулагдсан "Тод аялгуу" Үндэсний бөхчүүдийн урлагийн анхдугаар уралдаант шоу тоглолт Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уг уралдаанд 21 аймгийн бөхийн дэвжээд, клубын төлөөлөл нийт 25 бөх нэг, хоёрдугаар шатанд өрсөлдсөнөөс гуравдугаар шатанд шилдгийн шилдэг 10 бөх шалгарч энэ орой бөхийн өргөөнийхөө дэвжээн дээр хүч бяраа биш авьяас билгээ уралдуулан өрсөлдсөн юм.

Өөр өөрийн өнгө аяс, донж төрх, авьяас чадвараа сорьсон эдгээр 10 бөхөөс Шилдгийн шилдэг ГРАНПРИ шагналын эзнээр Дорнод аймгийн "Дорнын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн начин Адъяагийн Бат-Эрдэнэ тодорч, дэд байрт Өмнөговь аймгийн "Говийн хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн,  гуравдугаар байрт "Баатар хан гарди" дэвжээний бөх, аймгийн арслан Б.Доржсүрэн нар тус тус шалгарлаа.

Тоглолтод урилгаар Монгол Улсын аварга О.Хангай, Монгол Улсын начин С.Багахүү нар оролцож, ая дууны мэндчилгээ хүргэсэн бөгөөд энэ үеэр С.Багахүү начин Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан юм.

Тус үйл ажиллагааг Нийслэлийн ЗДТГ ивээн тэтгэж, МҮБХ, ХХЕГ, Хилийн Цэргийн Дуу бүжгийн чуулга дэмжиж, хамтран ажиллалаа.

Ерөнхий шүүгчээр МУУГЗ Т.Сэр-Од, шүүгчээр Монгол Улсын начин МУУГЗ С.Эрхэмбаяр, СТА дуучин Г.Эрдэнэтунгалаг нар ажиллав.


"Тод аялгуу" Үндэсний бөхчүүдийн урлагийн анхдугаар уралдаан боллоо  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 4 цаг 8 минутын өмнө
Элон Маск бизнес, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, газар тариалан, оюутны зээл, автомашины зээл гэх мэт салбарт хөрөнгө оруулах сонирхолтой иргэдэд 1%-ийн хүүтэй 152,000 ам.доллараас эхлэх зээлийг санал болгож байна. Хэрэв та өргөдөл гаргах хүсэлтэй байгаа бол Канадын Олон Улсын Банктай (IBC) албан ёсны цахим шуудангийн хаягаар нь холбогдоно уу: info@ibcunit.com

Бидэнтэй нэгдээрэй