Шууд Chart

Эмчилгээний хандив, тусламж хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан иргэдээс их хэмжээний мөнгө татан авч байжээ

2025-05-17 13:05:25

Эмчилгээний хандив, тусламж хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 гаруй иргэнээс мөнгө залилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна. Тодруулбал, цахим орчинд  2024 оны 11-р сараас энэ оны 4-р сар хүртэлх хугацаанд хүнд өвчтэй, яаралтай хагалгаанд орох шаардлагатай тул бусдаас эмчилгээний зардал хандив өгөхийг хүссэн хүүхдүүдийн ар гэрийнхний байршуулсан зар мэдээллийг ашиглан урьдчилсан байдлаар 2500 гаруй иргэнээс 5000-аас 500 мянга хүртэлх төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан этгээдийн үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Дээрх үйлдлийг хийсэн этгээд нь фэйсбүүкт шинэ хаяг үүсгэж, тухайн хаягуудаас өвчтэй хүүхдүүдийн мэдээллийг байршуулж, мэдээллээ төв, орон нутгийн олон дагагчтай хуудсуудад түгээж, иргэдээс богино хугацаанд их хэмжээний мөнгө төвлөрүүлжээ.

Шалгалтын явцад урьдчилсан байдлаар тухайн этгээд нь иргэдийн хандив, тусламжийн мөнгөөр олон улсын цахим мөрийтэй тоглоом 1Хbet тоглосон нь тогтоогдоод байна. Тиймээс хандив, тусламж хүссэн зар мэдээллийг нягталсны дараа мөнгөө шилжүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Эмчилгээний хандив, тусламж хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан иргэдээс их хэмжээний мөнгө татан авч байжээ  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй