Шууд Chart

Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна

2025-05-19 14:58:08

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баянгол” дэлгүүрийн урд трансформатор шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 13:51 цагт ирсэн.
 
Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.
 
Алба хаагчдыг очиход их хэмжээний хураалттай цахилгааны тоолуур, 5 автомашин бүрэн шатаж, 1 автомашин хайрагдаж, 9 мотоцикл шатаж байсан бөгөөд галын тархалтыг 14:50 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй