Шууд Chart

Дархан-Уул аймаг дунд, ахлах ангийн суралцагчдыг "Сүү" хөтөлбөрт хамрууллаа

2025-05-19 17:04:24

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар хамтран ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын эрүүл мэндийг дэмжих, зөв хооллолтын дадлыг төлөвшүүлэх зорилготой “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Суралцагчдад долоо хоногт хоёр удаа, 200 мл сүү өгч байгаа бөгөөд нийлүүлэгчээр “Витафит Милк” ХХК шалгарч гэрээ байгуулаад байна.

"Сүү" хөтөлбөр 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн төрийн өмчийн ерөнхий боловсролын 15 сургуулийн 6-12 дугаар ангийн 12,440 суралцагч хамрагдаж байна.

Дархан-Уул аймгийн удирдлагуудын зүгээс хүүхдийн өсөлт хөгжил, дархлаа, оюуны чадамжид эерэг нөлөө үзүүлэх энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэн тогтмол хэрэгжүүлэхийг зорьж байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.  


Дархан-Уул аймаг дунд, ахлах ангийн суралцагчдыг "Сүү" хөтөлбөрт хамрууллаа   
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй