Шууд Chart

Дархан-Уул аймгийн “Оюуны-Ирээдүй” сургуулийн өргөтгөлийг барьж байсан компанийн кран унажээ

2025-05-21 17:01:47

Өнөөдөр /2025.05.21/ Дархан-Уул аймгийн "Оюуны-Ирээдүй" сургуулийн өргөтгөлийг барьж байсан компанийн кран унаж авто болон, явган хүний хөдөлгөөнд саад учруулжээ. Азаар явган болон дугуйн замаар зорчигчгүй байсан, авто машин явж таараагүй байна.

Мэргэжлийн байгууллагууд энэ нөхцөл байдалд холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байгаа аж.  Барилгын ажил гүйцэтгэж буй компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж техник тоног төхөөрөмжийнхөө бүрэн бүтэн байдал, ажилчдынхаа эрүүл мэнд, дадлага чадварт гойд анхааран ажиллах шаардлагатай байна.

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Дархан-Уул аймгийн “Оюуны-Ирээдүй” сургуулийн өргөтгөлийг барьж байсан компанийн кран унажээ  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй