
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна. Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын амд барьсан “Аялал жуулчлалын сургалтын төв”-ийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр албан ёсоор нээнэ.
"Аялал жуулчлалын сургалтын төв" нь Бүгд Найрамдах Солонгос Улсын болон олон улсын сургалтын байгууллагуудтай хамтарч аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр ажиллах юм. Тус төв нь нийт 2739,8 м2 талбай ба 250 хүний багтаамжтай сургалтын танхим, 10-30 хүний багтаамжтай 6 танхим болон хоол үйлдвэрлэл, тогоочийн сургалт явуулах иж бүрэн тоног төхөөрөмжтэй танхимуудаас бүрдэж байна.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр:
- “Бостон консалтинг” групптэй хамтран боловсруулсан “Монгол Улсын аялал жуулчлалын дунд хугацааны стратеги”-ийг танилцуулах,
- Монгол Улсын гадаад сурталчилгааг нэгдсэн бодлогоор эрчимжүүлэх “Go Mongolia 2.0” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх,
- Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар баталсан аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийн талаар салбарын албан хаагчид болон хүндэт зочдодоо танилцуулах юм.



“Аялал жуулчлалын сургалтын төв” нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 140 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.