Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан

2014-09-23 17:17:45

Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с. 17 цагт 16 хэм, 20 цагт 12 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 
18 хэм дулаан, харьцангуй чийгшил 22 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:  Ойрын хоногуудад шөнөдөө сэрүүхэн хонож, өдөртөө бага зэрэг дулаарна.

2014 оны 9 дүгээр сарын 23-ны 20 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
 
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө  нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө   12-17 хэм дулаан байна.
 
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө  нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 15-20 дулаан байна.
 
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө    16-18 хэм дулаан байна.
 
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр.  Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан  
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй