Шууд Chart

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байна

2025-06-21 14:55:04

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан сонгогчдын саналыг өнөөдөр (2025.06.21) авч байна.

Аймаг, сумын сонгуулийн хороодоос сонгуулийн мэдээллийн цахим систем (www.e-election.mn)-д ирүүлсэн мэдээллээр 386 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргажээ. Тэдгээр сонгогчийн саналыг хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу 09.00-20.00 цагийн хооронд оршин байгаа газарт нь очиж авч байгаа юм. 

Сонгогч зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэж, дугтуйлан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр, сонгогчийн санал авах ажиллагаа эхлэх хүртэл задлахыг хориглодог. Улмаар санал авах ажиллагаа эхлэхэд зөөврийн хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулна.


Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байна  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй