
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт өчигдөр 18:45-19:50 цагийн хооронд дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас нийт 13 гэр, 9 хашаа, 1 аж ахуйн нэгж, байгууллагын барилга үерийн усанд автжээ.
Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 25 метр шуудуу татаж, үерийн усны урсгалыг өөрчлөн, далан шуудууг нээх ажлыг зохион байгуулсан байна.
Ойрын өдрүүдэд буюу энэ сарын 23-нд ихэнх нутгаар, 24, 25-нд нутгийн зүүн хагаст 30 хэмийг давж халж, уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, гэнэтийн үерийн аюулаас сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна
Иймд:
- Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх,
- Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах,
- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,
- Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.
Гэнэтийн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөж байна | ||
Үзсэн: 159 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.