
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Энэ жилийн баяр наадмын бэлтгэл ажлыг 9 салбар хороо, 236 ажилтан, албан хаагч хариуцан ажиллаж байна. Баяр наадмын нээлт, хаалт, соёл урлагийн арга хэмжээнд нийтдээ 2500 уран бүтээлч, 40 гаруй мэргэжлийн урлагийн байгууллага, хувийн хэвшлийн 100 гаруй байгууллага оролцож байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын тогтоолын дагуу “Дэлхийн адууны өдөр”-ийг 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг онцлоод Монгол үндэстний ондоошил, өв соёлын тод илэрхийлэл болсон Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцож буй нийт уран бүтээлч, арын албаныханд амжилт хүслээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа | ||
Үзсэн: 220 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.