Шууд Chart

Ц.Төмөрбаатар: Аавтайгаа адилхан цолтой болсондоо баяртай байна

2025-07-07 14:05:02

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан салбар салбарын хүндэт эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнадаг уламжлалтай. Улсын Хүүхэд Залуучуудын Театр (УХЗТ)-ын театрын ахмад жүжигчин, БНМАУ-ын Төрийн шагналт, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Төмөрбаатар Ардын жүжигчин цолоор шагнууллаа.

Ардын жүжигчин цол хүртсэн Ц.Төмөрбаатар сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцлаа.  Өнөөдөр миний хувьд сайхан өдөр байлаа. Төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж, хүндлүүлнэ гэдэг бол маш сайхан. Өнөөдөр Ардын жүжигчин цол авсандаа баяртай байна. Аавтайгаа адилхан цолтой болсондоо баяртай байна. Аав, ээж минь тэнгэрээс харж байгаа байх, хүүгээрээ бахархаж байгаа байх. Гадаа манай театрынхан ах дүү хамаатан сэтгэл догдлоод хүлээж байгаа. Найз нөхөд бүр их догдолж хүлээж байгаа. Намайг хүүхэд залуучууд театр хүүхэд залуучуудын төлөө бүх уран бүтээлээ зориулдаг байсан.

Өнөөдөр гэсэн энэ байдлаар ажиллаж байгаа. Иймээс хүүхэд залуучууд театр очиж жүжиг үзэж оюун санаандаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Жүжигчин хүн өөрийнхөө бүтээсэн дүр болгондоо хайртай байдаг. Бүтээсэн дүрээс олон түмэнд хүрсэн дүр Амьдралын нахиа киноны Баяраа, Жамухын дүр гэх зэрэг олон дүр бий.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ц.Төмөрбаатар: Аавтайгаа адилхан цолтой болсондоо баяртай байна  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй