Шууд Chart

“Оюутан цэргийн нэг өдөр” нээлттэй өдөрлөгийг улс орон даяар зохион байгууллаа

2025-07-15 12:44:25

Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу “Оюутан цэрэг-2025” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж буй дайчдын ар гэрийнхэнд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөгийг долоодугаар сарын 13-ны өдөр улс орон даяар амжилттай зохион байгууллаа.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ангиуд "Оюутан цэрэг-2025" цэргийн мэргэжил олгох бэлтгэл сургалтыг зохион байгуулахад манлайлан оролцож байгаа бөгөөд долоон аймагт бүсчилж, Зэвсэгт хүчний 014, 120, 326 дугаар ангиудад энэ жилээс анх удаа тус сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Өдөрлөгийн эхэнд оюутан цэргүүдийн ар гэрийнхэнд цэргийн сургалт, бэлтгэлийн явц, ар тал, ахуй нөхцөлийг танилцуулах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлахад чиглэж хэд хэдэн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэв. Ингэхдээ оюутан цэргийн эцэг эхтэй зарим уралдаан тэмцээнийг хамтран явуулсан ба энэ нь цэргийн албаар бахархах үзлийг түгээж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, эерэг уур амьсгалыг улам бэхжүүлэд чухал үүрэг гүйцэтгэж чадсан юм.

Тухайлбал, Зэвсэгт хүчний 119, 123, 167 дугаар ангийнхан уригдан ирсэн ар гэрийн төлөөлөлд “Оюутан цэрэг” сургалтын явцын талаар мэдээлэл хүргэж, дайчдаас жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт, урлагийн тоглолтоор бэлэг барьсан бол Зэвсэгт хүчний 120, 186, 327, 336 дугаар ангийнхан “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж байгаа бүрэлдэхүүнийхээ бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, хамт олны идэвх санаачилгыг өрнүүлэх зорилгоор цэрэгжлийн буухиа, хүчит бөхийн барилдаан, аав ээж би уралдааныг явуулж, шилдгүүдийг ч тодрууллаа.

Энэ үеэр ар гэрийн төлөөлөл цэргийн алба гэдэг төсөөлж байснаас ч сайхан орчин юм байна, омогшил, нөхөрлөлийг хамгаас ихээр мэдэрч байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол оюутан цэргүүд цэргийн албанд ирэхээс өмнөх үетэйгээ харьцуулж, хэрхэн сайнаар өөрчлөгдөж буйгаа ярилаа.  Өдөрлөгөөр уригдан ирсэн зочдод сургалт бэлтгэлийн орчин, хоолны амт, чанар, орц норм, хүртээмжийн талаар ч мөн танилцууллаа.

 

 

Эх сурвалж: Хуурай замын цэрэг


“Оюутан цэргийн нэг өдөр” нээлттэй өдөрлөгийг улс орон даяар зохион байгууллаа  
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2 цаг 25 минутын өмнө
Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.

Бидэнтэй нэгдээрэй