
Баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 12, гал түймрийн 35 дуудлага бүртгэгдэж, давхардсан тоогоор 1232 алба хаагч, 315 тусгай зориулалтын техник хэрэгсэл автомашинтай үүрэг гүйцэтгэн, 8 иргэний амь нас, 1,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналт шалгалтыг 610 гэр, майхан, асар, Худалдаа үйлчилгээ эрхлэгч 406 иргэн, аж ахуй нэгжид хяналт, шалгалт зохион байгуулан 158 зөрчил илрүүлж, газар дээр нь арилгуулан, нийт 1016 ширхэг улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүлэн, гамшгаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж хүргэсэн.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/819 дугаар захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх дүүргийн Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн, Сэлбэ гол дагуух нийт 8 маршрутаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын 345 алба хаагч, нийслэлийн Цагдаагийн удирдах газраас-28, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс-7, нийт 380 албан хаагч, 66 автомашин, 35 завьтай тус тус үүрэг гүйцэтгэж гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 13,568 иргэнд (том хүн-8,428, хүүхэд-5,182), сэрэмжлүүлэх материал 6,059 ширхэгийг хүргэж, голын эргээс 1,274 автомашиныг холдуулан аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Алба хаагчид үүрэг гүйцэтгэх хугацаанд голын усанд живж байсан 4 иргэний амь насыг аварч, голын усанд хөдөлгөөн үйлдэх боломжгүй болсон 8 автомашиныг татан гаргасан.
Баяр амралтын өдрүүдэд 8 иргэний амь нас, 1,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ | ||
Үзсэн: 158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.