Шууд Chart

Явган алхалтын замыг шинээр тохижуулна

2025-07-23 14:45:22

Богд Хан уулын Зайсангийн амнаас Тэнгэр хадны чиглэлийн явган алхалтын замыг Зэвсэгт хүчний алба хаагчид тохижуулна. Энэхүү тохижилтын ажил нь нийслэлийн иргэд, олон нийтэд эрүүл мэнддээ анхаарах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, тав тухайтай аялах, алхах, гэмтэл бэртэл, төөрөх эрдлээс урьдчилан сэргийлэх таатай орчныг бүрдүүлэх онцгой ач холбогдолтой ажил болох юм.

Тэгвэл өнөөдөр (2025.07.23) ЗХЖШ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинээр тохижуулах явган алхалтын замыг тодотгож, газар оронд туршуулыг хийлээ. Энэ үеэр Монголын явган алхалтын холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгаа өгч хамтран ажилласан юм.

Зэвсэгт хүчний алба хаагчид явган алхагчдад зориулсан энэхүү замын дагуу унасан модыг цэвэрлэх, олон улсын явган алхалтын стандарт бүхий тэмдэг, тэмдэглэгээг хийх, мэдээлэл сурталчилгааны самбарыг байршуулах, түр амралтын саравч зэрэг бусад тохижилтын ажлыг 08 дугаар сарын эхээр хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

 


Явган алхалтын замыг шинээр тохижуулна  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй