
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахлан ажиллаж байна.
Энэ хүрээнд “Бизнес эрхлэх орчныг сайжруулах” дэд ажлын хэсгийн гишүүд Гаалийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар гаалийн байгууллагаас олгодог энгийн болон тусгай зөвшөөрөл, экспорт импортын бараа бүтээгдэхүүний хяналт шалгалтыг хялбарчлахад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, бизнес эрхлэгчдэд гаалийн үйлчилгээг хялбар, шуурхай хүргэх боломжийн талаар санал солилцов.
Уулзалтын үр дүнд:
• Зөвшөөрөл, гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтын шаардлагыг бууруулах,
• Шаардлагатай мэдээллийг төрийн бусад системээс шууд авах зохицуулалт хийх,
• Шат дамжлагыг цөөрүүлэх,
• Үйлчилгээг цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн сайжруулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр тогтов.
Мөн цаашид энэ чиглэлийн ажлыг илүү үр дүнд хүргэхийн тулд тогтмол уулзалт, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр боллоо гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.
Гаалийн үйлчилгээг хялбаршуулах чиглэлээр дэд ажлын хэсгийн уулзалт боллоо | ||
Үзсэн: 490 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.