
Малчид, тариаланчдын анхааралд: Маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр Улаанбаатарт 16:00 цагаас 22:00 цаг хүртэл багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. 17 цагт 16 хэм, 20 цагт 10 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийгшил 20 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 9 дүгээр сарын 26-ны 20 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зүүн хойш эргэж секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 5-10 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө хүйтэрч 5-7 хэм дулаан байна.
2014 оны 9 дүгээр сарын 28-наас 2014 оны 10 дүгаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-нд зарим нутгаар, 1-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, 29-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Хугацааны эцсээр өдөртөө дулаарна.
Маргааш нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ | ||
Үзсэн: 1066 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.