
Малчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2014 оны 09 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор 14-19, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 3-5 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 хэм хүйтэн, харьцангуй чийг 94 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Улаанбаатарт 5 хэм дулаан | ||
Үзсэн: 877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.