Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн

2014-09-28 19:27:31

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

2014 оны 9 дүгээр сарын 28-ны 20 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө Хангайн уулархаг нутгаар хур тунадас, цас орно. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6  хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө хүйтэрч 8-10 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй