Шууд Chart

Наймдугаар сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулна

2025-08-18 15:10:53

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах зорилгоор тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр болсон Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдаанд танилцууллаа.

Наймдугаар сарын 18-нээс эхэлж нийтийн тээврийг дэмжих арга хэмжээ авч ажиллаж эхэлжээ. Нийтийн тээврийг дэмжихээр 44 хяналтын камер, 30 цагдаа, 38 шалгагч байцаагч ажиллаж байгаа аж.

Наймдугаар сарын 25-наас эхэлж тэгш сондгой дугаарын хязгаарлалтаар замын  хөдөлгөөнд оролцоно.

Тодруулбал, ТЭГШ ТООГООР ТӨГССӨН БОЛ: Наймдугаар сарын 26, 28, 30-нд, Есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-нд хөдөлгөөнд оролцоно.

СОНДГОЙ ТООГООР ТӨГССӨН БОЛ: Наймдугаар  сарын 25, 27, 29, 31-нд, Есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13-нд хөдөлгөөнд оролцоно. Харин есдүгээр сарын 1-нд бүх автомашин хөдөлгөөнд оролцох аж.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Наймдугаар сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулна   
Үзсэн: 237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй