
ОБЕГ-аас цаг агаарын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Г.Галбадрах: Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс Өнөөдөр Улаанбаатар хотод 14:00-16:00 цаг, 20:00-00:00 цагийн хооронд усархаг, их хэмжээний бороо орох төлөвтэй байна. Өнөөдөр өглөө 05:07:00 цагийн хооронд 1.5-3мм хур тунадас оржээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Дарь-Эх, Сүхбаатар дүүргийн Багшийн дээдийн урдах автобусны буудлын эргэн тойронд борооны ус их хэмжээгээр тогтсон гэх мэдээллийг өгсөн. Энд НОБГ-аас тогтсон тогтоол усыг зайлуулах арга хэмжээг дүүргүүдийн шуурхай штабууд хүргүүллээ.
УОК болон УЦУОШХ-ийн 6-8 дугаар саруудад нийслэл Улаанбаатар хотод их хэмжээний усархаг бороо, аадар бороо болон үер усны эрсдэл өндөр байгааг урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг өгч байсан. Мөн 7, 8 дугаар саруудад үер усны аюулт нөхцөл байдал хүндэрч болзошгүй мэдээллийн хүрээнд 9 дүүргийн штабуудыг өргөссөн хэлбэрээр ажиллахыг зохион байгуулж, арга хэмжээ авч байна.
Тухайлбал, нийслэлийн Онцгой байдлын штаб дээр 9 төр захиргааны байгууллагын 45 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аж. Нийслэлийн 9 дүүргийн 65 хорооны 95 байршилд үер буух эрсдэл өндөр байгаа тул үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах ажлыг хэрэгжүүллээ. Үүнээс гадна үер усны эрсдэлтэй байршлуудын B1 давхарт цахилгааны шийт болон нийтийн өмчийн авто тээврийг үерийн уснаас хамгаалах, усыг зайлуулах арга хэмжээний хүрээнд далан, шуудуу барих ажил өрнөж байна. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 320 орчим СӨХ-ны Үндэсний зөвлөлд үүрэг даалгаврыг хүргүүлжээ.
Борооны ус их хэмжээгээр тогтдог авто зам болон явган хүний замын усыг соруулах, зайлуулах болон далан шуудуу татах үүрэг даалгавар өгчээ. Өнөөдрийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсэд 9 дүүргийн 28 хорооны 1917 айл өрхүүдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийг өрх бүрт хүргүүлсэн.
Г.Галбадрах: Үерийн эрсдэлтэй бүсэд 9 дүүргийн 28 хорооны 1917 айл өрхүүд байна | ||
Үзсэн: 168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.