Шууд Chart

Монгол-Солонгосын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2025-08-22 12:14:09

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вонтой уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд хоёр орны найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэх, цаашид Монгол-Солонгосын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ илэрхийлэв.

Уулзалтаар сайд Г.Дамдинням хоёр улсын хамтын ажиллагаа өргөжиж, ховор металлын судалгааны төвийн ажил 90 хувьтай урагшилж буйг онцлов.

Түүнчлэн Эрдэнэтийн уурхайг түшиглэн баригдах зэс хайлуулах үйлдвэрийн олон улсын тендерт Солонгосын компаниуд оролцоно гэж найдаж буйгаа хэлээд, Дарханы төмрийн ордыг түшиглэн гангийн үйлдвэрийн ТЭЗҮ удахгүй эхлэхийг дуулгав.

Элчин сайд Чой Жин Вон Монгол Улс олборлогчоос боловсруулагч орон болох зорилгыг дэмжиж, аж үйлдвэрийн төслүүдийг Солонгосын бизнес эрхлэгчдийн хүрээнд танилцуулахад бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 


Монгол-Солонгосын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй