Шууд Chart

“Inspiring the Youth” арга хэмжээ боллоо

2025-08-25 13:11:33

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор, Гадаад харилцааны сайдын санаачилгаар зохион байгуулагдаж буй “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд “Inspiring the Youth” арга хэмжээг Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд 2025 оны наймдугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. 

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси Комлан болон Кембрижийн их сургуулийн магистрын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Др. Женнифер Мартин нар нээлтийн үг хэлэв. 

Тус арга хэмжээний үеэр Кембриджийн их сургуулийн доктор Женнифер Мартин “Unlocking Potential – Building Your Dream from Scratch” сэдвээр лекц тавьж, Монголын 100 гаруй залуус нээлттэй хэлэлцүүлэгт идэвхтэй оролцлоо. 

Хэлэлцүүлгийн явцад оролцогчид Монголын тэргүүлэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дэмжлэгтэйгээр бизнес төлөвлөгөө боловсруулж, шинэлэг санаа, санаачилгаа танилцуулсан нь урам зориг авах, шинэ боломжуудыг эрэлхийлэх, туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлсэн юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


“Inspiring the Youth” арга хэмжээ боллоо  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй