Шууд Chart

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хүрээнд олон улсын зөвлөхүүд ажиллалаа

2025-09-04 13:34:21

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэн найруулж, хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Eвропын холбооны SOCIEUX+ төслийн дэмжлэгтэйгээр зөвлөх үйлчилгээг авч ажиллаж байна.

Уг зөвлөх үйлчилгээний хүрээнд Бүгд Найрамдах Литва Улс, Бүгд Найрамдах Латви Улсын зөвлөхүүд 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдрүүдэд Монгол улсад ажиллаж байна.

Зөвлөхүүд энэ удаагийн томилолтоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилтийн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийхээр нийгмийн түншлэлийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, НДЕГ, Жоб центр, орон нутгийн байгууллагын төлөөлүүдтэй холбогдох уулзалтуудыг хийсэн.

Мөн түүнчлэн Eвропын холбооны улсуудын хөдөлмөр эрхлэлтийн хууль тогтоомжийн талаар туршлага судлах хэлэлцүүлгүүдийг танхим болон цахим хэлбэрээр хослуулан зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүргийн ХХҮГ/Хэлтсийн мэргэжилтнүүд, ТББ, даатгал, халамжийн салбарын төлөөллүүд оролцож, мэдлэг, мэдээлэл солилцлоо.

Зөвлөхүүд ирэх 10 дугаар сард манай улсад дахин ирж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өнөөгийн хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт, шинэчлэл оруулах тодорхой санал зөвлөмжийг өгч, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлж ажиллах юм.


Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хүрээнд олон улсын зөвлөхүүд ажиллалаа  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй