
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий чуулган Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ чуулганд 43 орын 250 гаруй төлөөлөгчид оролцож байгаа.
Энэхүү чуулганы хүрээнд уламжлалт болон зохион байгууллагдаг “ABU ДУУНЫ НААДАМ” өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт боллоо.
“ABU ДУУНЫ НААДАМ”-ыг Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү наадамд есөн орны уран бүтээлчид өөрсдийнхөө дууны уран бүтээлээ нэгэн тайзан дээр эгшиглүүлж, үзэгч сонсогчид хүргэсэн юм.
“ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсыг төлөөлж “The Hu” хамтлаг оролцсон хамгийн онцлог байлаа.
“ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсыг төлөөлж “The Hu” хамтлаг оролцлоо | ||
Үзсэн: 113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.