
- Эрэл групп ХХК- Чингэлтэй дүүргийн 9,10, 11-р хороо Дэнжийн 1000 орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 39%7 га, Чингэлтэй дүүргийн 7, 8-р хороо Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 27 га
- Монкон групп ХХК- Чингэлтэй дүүргийн 9,10,11-р хороо Дэнжийн мянга орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 15,2 га
- Магма од ХХК- Баянзүрх дүүргийн 2-р хороо Дарь эх орчмйн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 4,5 га
- Монгол угсаа ХХК- Баянзүрх дүүргийн 2-р хороо Дарь эх орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-15,5 га газарт төсөл хэрэгжүүлнэ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу дээрх аж ахуйн нэгжүүд нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэдийн олонхийн дэмжлэг авч, бичиг баримтын зөрчилгүй иргэдийн 75 хувиас дээш иргэдтэй хоёр талт гэрээ байгуулсан тул цаашид гурван талт гэрээ хийж, бүтээн байгуулалтын ажлаа эхлэх боломжтой болж байна.
Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга ,Төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байна гэж бид дүгнэж байгаа. Эхний ээлжийн орон сууцууд ирэх сард ашиглалтад орно. Өнөөдөр батламж гардаж авч буй аж ахуйн нэгжүүдэд амжилт хүсье. Нийгмийн болон техникийн нөхцөлийг хотын захиргаа шийдэж өгнө. Бид төслөө амжилттай хэрэгжүүлэхэд та бүхнийг бүрэн дэмжиж ажиллана” гэдгийг онцлон хэллээ.
Жишээ нь: Магма од ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт хамаарагдаж буй иргэдийн 80 орчим хувь нь амины тохилог орон сууцтай болох санал тавьсан байна. Иргэдийн энэ саналын дагуу хоёр талт гэрээ байгуулсан бөгөөд гурван жилийн хугацаанд төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж компанийн удирдлагууд хэлсэн юм.
Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх дөрвөн компани батламжаа гардлаа | ||
Үзсэн: 868 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.