Шууд Chart

ЗГ: Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд “Шинэ итгэл-шинэтгэл”-ийг гол зорилго болгожээ

2025-09-24 14:44:52

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 24-нд болж дараах шийдвэрийг гаргалаа.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үндсэн чиглэлийн төсөлд Засгийн газрын хуралдааны үеэр гишүүдээс гарсан саналыг тусган, холбогдох хууль болон урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн эцэслэн боловсруулж, ирэх аравдугаар сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралд даалгав.

Төсөлд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн “ШИНЭ ИТГЭЛ-ШИНЭТГЭЛ”-ийг гол зорилгоо болгон Хүний хөгжил, Нийгмийн хөгжил, Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил, Байгаль орчин, Засаглал, Бүсийн хөгжил, Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Шинжлэх ухаан, технологи гэсэн найман бүлгийн хүрээнд “Хүний хөгжлийн түвшнийг нэмэгдүүлнэ”, “Дундаж давхаргыг нэмэгдүүлнэ”, “Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлнэ”, “Нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлнэ”, “Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгална”, “Байгаль орчны тогтвортой байдлыг хадгална”, “Зөв засаглалын үзүүлэлтийг нэмэгдүүлнэ”, “Бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгана”, ”Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ” гэсэн  үндэсний арван зорилтыг тодорхойлоод тэдгээрийг хангах салбарын, төсвийн ерөнхийлөн захирагчийн, хөтөлбөрийн үр дүнгүүдийг тусгажээ. 


ЗГ: Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд “Шинэ итгэл-шинэтгэл”-ийг гол зорилго болгожээ  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй