Шууд Chart

ЗГ: Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа

2025-10-01 12:49:07

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 1-нд боллоо.

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх зорилгоор тохиролцсон “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г баталлаа.

Төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав.

Мөн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. 


ЗГ: Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй