
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдөр утсаар ярив.
Гадаад харилцааны сайд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нар Монгол Улсад ирэх 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажил сайн явагдаж байгааг тэмдэглээд, хурлын агуулга, хөтөлбөрийг баяжуулах, ялангуяа өндөр, дээд түвшний арга хэмжээг амжилттай зохион байгуулахын төлөө улам ойр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) нь олон улсын түвшинд ган гачгийн асуудлаар явагдаж буй хэлэлцээнд ахиц гаргах, бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтойг талууд тэмдэглэв.
Египетийн Байгаль орчны сайдаар ажиллаж байсан хатагтай Ясмин Фуад нь 2025 оны 8 дугаар сараас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж буй байгаль орчны дипломат ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, олон улсад нэр хүнд бүхий олон улсын албан хаагч юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
ГХЯ: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай утсаар ярив | ||
Үзсэн: 177 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.