Шууд Chart

Монгол, Чилийн ГХЯ-д хоорондын улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт боллоо

2025-10-07 09:43:21

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт Сантъяго хотноо 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулагдав.

Зөвлөлдөх уулзалтыг ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Далайн орнуудын газрын захирал А.Ананд, Чилийн ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Родриго Олсен Оливарес нар тэргүүлэв.

Уулзалтаар талууд 50 гаруй жилийн турш хөгжиж буй Монгол Улс, Чили Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны ололт, амжилтуудыг дүгнэн хэлэлцэж, цаашид хоёр улсын харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулахад анхаарч, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчны хамгаалал, боловсрол зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг үргэлжлүүлэн бэхжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа харилцан нотлов.

Энэ хүрээнд Чилийн экспортыг дэмжих “ПроЧили” агентлагтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх, Чилийн төрийн өмчит “Коделко” компанитай уул уурхайн чиглэлд хамтран ажиллах боломж, бололцооны талаар санал солилцов.


Монгол, Чилийн ГХЯ-д хоорондын улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт боллоо  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй