Шууд Chart

ЗГ: Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна

2025-10-08 12:57:46

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 8-нд болов. 

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулах “Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлах” санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд олголоо.

Санамж бичгийн хүрээнд Богд хааны өвлийн ордныг олон улсын сэргээн засварлалтын түвшинд сэргээн засварлаж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн байдлыг хамгаалах, насжилтыг нь уртасгах, бэхжүүлэх, гадаад болон дотоод орчныг нь сайжруулах, дотор орчинд байх үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөөг шинэчлэн дотоод, гадаадын үзэгчдийн тав тухыг хангах, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлыг гүйцэтгэнэ.


ЗГ: Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй