
Япон Улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэг 2022 оны долоодугаар сард олон нийтэд зориулсан улс төрийн арга хэмжээний үеэр гэрийн нөхцөлд хийсэн, хоёр бариултай галт зэвсэг ашиглан хоёр удаа буудан хөнөөсөн хэрэг гарсан.
Түүнийг нас барахад хүргэсэн этгээдийн шүүх хурал Нара хотын анхан шатны шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхлэхээр товлогдоод байна.
Анхан шатны шүүх 18 удаа хуралдахаар төлөвлөж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр 2026 оны нэгдүгээр сард гарах төлөвтэй байгааг мэдээлжээ.
Сэжигтний гэр бүлийн гишүүд "Unification Church" шашны байгууллагад их хэмжээний хандив өгч эдийн засгийн хүнд байдалд орсон байжээ. Улмаар Шинзо Абэг уг сүмтэй “Хамгийн ойр улс төрч” гэж итгэсэн учраас түүнийг буудах болсон гэж мэдүүлсэн.
Энэхүү хэрэг нь Япон Улсын түүхэн дэх хамгийн том улс төрийн аллага бөгөөд тус улсад галт зэвсгийн гэмт хэрэг маш ховор байдгийн хувьд бүх нийтийг цочирдуулсан явдал болсон төдийгүй шүүхийн шийдвэрт улс орон даяар анхаарал хандуулж байгаа аж.
Япон Улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэг хөнөөсөн этгээдийн шүүх хурал энэ сард болно | ||
Үзсэн: 116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.