Шууд Chart

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга бараалхав

2025-10-15 13:14:40

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд  тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг бараалхав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж, тус улсын хөгжил дэвшил, ард түмний ахуй амьдралтай ойр дотно танилцаж байгаадаа баяртай байгаа хэлээд, Энэтхэгийн төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэснийг онцоллоо.

Айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй төрийн айлчлалд өндөр ач холбогдол өгч буйгаа тэмдэглэлээ.

Айлчлал “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болж байгааг онцоллоо.

Тэрбээр парламент, Байнгын хороод, парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,  хууль тогтоогчдын харилцаа, хамтын ажиллагааг тогтмолжуулах, хоёр улсын ирээдүйн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга К.П.Радхакришнанг есдүгээр сард болсон сонгуульд ялалт байгуулан, тангараг өргөж үүрэгт ажилдаа орсон байна. Энэтхэг Улсын хууль тогтоох дээд байгууллага болох парламент нь хоёр танхимтай, 788 гишүүнтэй юм.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга бараалхав  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй