Шууд Chart

“Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа захны даавуу хадаж сурахаас эхэлнэ"

2025-10-21 09:23:21

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд шинэ дайчдаа халуун дотноор угтан авч, цэргийн албаны онцлог, ач холбогдлын талаар яриа таниулга хийж, анги байгууллагынхаа дайчин замналын талаар мэдээлэл хүргэсээр байна. “Шинэ дайчдын булан” ажиллуулж, ар тал, хангалтыг зохион байгуулж, гэр бүлийнхэнтэй нь утсаар яриулж, бие биетэйгээ танилцах, алба салбараа ойлгох соёл хүмүүжлийн төрөл бүрийн ажлуудыг зохион байгуулж байна.

Эх орны дуудлагаар эр цэргийн албанд хүрэлцэн ирээд завгүй байгаа шинэ дайчдыг төлөөлж, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн байлдагч нарын сэтгэгдлийг хуваалцав. Шинэхэн дайчид ирсэн өдрөө өглөө эрт босох хэцүү байсан, одоо бол дассан гэж байна. Захны даавуу хадахаас эхлээд бүх зүйл цоо шинэ бөгөөд сурч мэдэх, өөртөө дадал болгох олон чухал чадварууд байгааг ч олж харжээ. 

Ангидаа хуваарилагдаж ирээд хэдхэн хонож байгаа ч энэ хугацаанд Говь-Алтай, Архангай, Баянхонгор аймгийн хэд хэдэн байлдагч нартай найз болоод байгаа аж. Тэд цэргийн эрдэм мэдлэгээс гадна “Батлан хамгаалахын сэргэлт” бодлогын хүрээнд нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмшиж, жолооны дамжаанд суралцаж, англи хэлний мэдлэгтэй болохоор зорьжээ.

Эх сурвалж:Зэвсэгт хүчин жанжин штаб


“Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа захны даавуу хадаж сурахаас эхэлнэ"  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй