
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 00:43 цагт ирсэн.
Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 26, 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 01.42 цагт галын тархалтыг зогсоож, 08:11 цагт бүрэн унтраалаа.
Алба хаагчдыг очиход сэлбэг хэрэгслийн худалдаа, үйлчилгээ явуулдаг 20х8 метрийн хэмжээтэй 2 давхар блокон объект, 10х8 метрийн хэмжээтэй сэндвичэн агуулах шатаж байсан бөгөөд галын тархалтыг богино хугацаанд зогсоож, унтраах ажиллагааг зохион байгууллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Галыг бүрэн унтраалаа | ||
Үзсэн: 170 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.