Шууд Chart

Авлигын эсрэг сургалтад 2412 албан тушаалтныг хамруулжээ

2025-10-21 10:44:56

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны аравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын зээлийн санд хүргүүлсэн Зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд дүн шинжилгээ хийв.  

Төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, авлига ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын “Үйлчилгээний төлбөр хураамж, тарифын хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, Дундговь аймгийн Баянжаргалан сумын ИТХ-ын “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” зэрэг тогтоол шийдвэрийг хянаж, санал хүргүүллээ.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 7 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад нийт 2412 албан тушаалтныг хамрууллаа гэж АТГ-аас мэдээллээ. 


Авлигын эсрэг сургалтад 2412 албан тушаалтныг хамруулжээ   
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй