Шууд Chart

Улаангомд баригдаж буй 960 суудалтай сургуулийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа

2025-10-21 14:01:01

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Увс аймгийн Улаангом суманд баригдаж буй 960 суудалтай сургуулийн барилга угсралтын ажилтай Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг танилцлаа.
 
Тус төсөл, арга хэмжээний хүрээнд сургуулийн хичээлийн барилгыг 2024 онд хүлээлгэн өгсөн. Гадна тохижилтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
 
Барилгын гүйцэтгэгчээр "Арвижих-Увс" ХХК шалгарч, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ байгуулсан.
 
Тус төсөл арга хэмжээ 2022-2025 оны хооронд шилжин хэрэгжихээр Улсын төсөвт хөрөнгө батлагдсан.
 
Барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд 11 дүгээр сард хүлээн авах комисс ажиллахаар товлогдсон байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.  
 

Улаангомд баригдаж буй 960 суудалтай сургуулийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй