
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт өчигдөр /2025.10.21/ 17:14:08 цагт газар 5 магнитудын хүчтэй хөдөллөө. Завхан аймгийн Баянхайрхан, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино, Тосонцэнгэл, Цэцэн-Уул суманд уг чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн байна. Иргэдэд хохирол учраагүй тухай ОБЕГ мэдээллээ.
Уг чичирхийлэл газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.40 97.89-т үүссэнийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн тогтоожээ.
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймгийн сумд:
- Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс зүүн урд зүгт 18 км
- Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвөөс баруун зүгт 62 км
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс хойд зүгт 76 км
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт газар хөдөлжээ | ||
Үзсэн: 172 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.