
Туул голын сав газрын захиргаа Баянзүрх, Маршил, Яармаг, Биокомбинатын гүүр орчмын уснаас дээж авч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэн илэрсэн үр дүнг олон нийтэд цувралаар хүргэж байна.
Шинжилгээгээр дээрх цэгүүдэд химийн болон биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн үзүүлэлт (бохир усны үзүүлэлт) MNS4586:2024 стандартын шаардлага хангахгүй ялангуяа Биокомбинатын гүүр орчмын усанд нянгийн тоо их, гэдэсний бүлгийн савханцрууд илэрч байна.
Биокомбинатын гүүр орчимд нийт нянгийн тоо, гэдэсний бүлгийн савханцар, халуунд тэсвэртэй савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч, псевдомонас аерогиноза зэрэг нянгийн үзүүлэлт илэрсэн, аммони хэмжээ-6,6 дахин их, ХХХ-19,5 дахин их, БХХХ-18,8 дахин их гарсан нь “Усан орчны чанарын үзүүлэлт MNS 4586:2024” стандартын шаардлага хангахгүй байгаа тул ард иргэд туул голын уснаас анхаарал болгоомжтой хэрэглэхийг сануулж байна гэж Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ.



Туул голын усанд лабораторийн шинжилгээ хийлээ | ||
Үзсэн: 199 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.