Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газрын даргын албан тушаалд хошууч генерал Ж.Болдыг томиллоо.
Тэрбээр цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийг санаачлан боловсруулсан бөгөөд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллагад системийн инженерчлэл хийх зэрэг хариуцлагатай үүргийг хүлээн энэ албанд томилогдов.
Ж.Болд мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, Хэнтий аймгийн цагдаагийн газар, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, ЦЕГ-ын дэд дарга, Цагдаагийн Ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд цагдаагийн байгууллагад 32 жил ажилласан байна.
| ЗГ: Цагдаагийн ерөнхий газрын даргаар хошууч генерал Ж.Болдыг томиллоо | ||
| Үзсэн: 228 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.