Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Тус хуралдааны эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд С.Амарсайханыг хариуцлагын гэрээ зөрчсөн тул албан тушаалаас нь огцруулж байгаагаа мэдэгдлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар, "Зорилго буруу улсууд албан тушаалын төлөө, өс хонзонгийн сэдэлтэй, үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн хууль бус үйл ажиллагаа даамжирсан. Харамсалтай нь энэ үйл ажиллагаанд манай зарим нэг сайд нар оролцож гарын үсэг зурж уриалж, гишүүдийг дарамталж ажилласан.
Тийм учраас Шадар сайд С.Амарсайханыг ажлаас чөлөөлж байгаагаа мэдэгдэж байна." гэв.
Мөн УИХ-ын гишүүн С.Амарсайхан өнөөдөр өглөө "Засгийн газраас гарч байгаа" гэдгээ өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдэгдээд байсан юм.
| ЗГ: Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцрууллаа | ||
| Үзсэн: 233 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.