Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” компанийн захирал хатагтай Корали Принтэй болон Орано группийн Геологийн албаны захирал Николас Флоттег хүлээн авч уулзан хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Г.Дамдиннямд цаг гарган уулзсанд талархал илэрхийлж, дэлхийн ураны салбарын цаашдын төлөв, зах зээлийн чиг хандлагын талаар танилцуулга хийв. Мөн Монгол Улсад дээрх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Талууд “Орд ашиглах гэрээ”-ний өөрчлөлтийн явцын талаар болон Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулах чиглэлд “Орано Майнинг” компанийн зүгээс үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэв.
Сайд Г.Дамдинням энэ үеэр аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын бодлого, цаашдын зорилтын талаар товч танилцуулж, уг салбарт шударга өрсөлдөөний зарчмыг үндэслэн, Монгол Улсад хамгийн их өгөөжтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
| "Бадрах Энержи" компани болон Орано группийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав | ||
| Үзсэн: 179 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.