Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын 2025 онд дэвшүүлсэн зорилт, бодлого, үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг үнэлэх, дүгнэлт өгөх, алба хаагчдын мэргэшлийн түвшинг тодорхойлох жилийн эцсийн шалгалтыг зохион байгуулж байна.

Үзлэг шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгүүд харьяа анги, байгууллага, НОБГ, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, аймгуудын Онцгой байдлын байгууллагын салбар, нэгжүүдэд ажиллаж, хуваарийн дагуу үзлэг шалгалтыг хийж байгаа юм.

Шалгалтаар тухайн газар, хэлтэс, анги, байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилттэй танилцаж, гал түймэр, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэж байна.
Түүнчлэн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын алба хаагчдын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.
| Жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгуулж байна | ||
| Үзсэн: 186 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.