Шууд Chart

ОХУ-ын Сангийн яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2025-11-20 16:12:17

Москва хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтын үеэр Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов нар хэлэлцээр хийлээ.
ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов, манай улс санхүүгийн чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж, туршлагаа хуваалцахдаа таатай байх болно гээд төсөв боловсруулах, батлах үйл явцыг тоон технологид шилжүүлэх, санхүүгийн удирдлагад хиймэл оюун ухааны технологи нэвтрүүлэх зэргээр харилцан хамтран ажиллахыг чухалчиллаа.
Сангийн сайд Б.Жавхлан, тус улсын хиймэл оюун ухаан зэрэг технологийн дэвшлийг ашиглан төсөв боловсруулах үйл явцаас туршлага солилцох, санхүүгийн зах зээлийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.
Хоёр тал ийнхүү дээрх чиглэлүүдэд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Мөн хоёр улсын Сангийн сайд нар, Монгол, Оросын Засгийн газрын тэргүүнүүдийн хооронд байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Нэн тэргүүнд худалдааг нэмэгдүүлэх, төлбөр тооцоог хялбарчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай боломжийг харилцан бүрдүүлэхэд хамтран ажиллахад санал нэгдлээ.
Үүнээс гадна хамтарсан хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулах зэрэг хоёр талын санхүүгийн харилцааны гол сэдвүүдийн талаар санал солилцлоо гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.  

ОХУ-ын Сангийн яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй