Шууд Chart

Байгаль хамгаалагчид янгир, бор гөрөөс бугад хужир тавьж өгчээ

2025-11-23 13:08:18

Богдхан уулын дархан цаазат газрын байгалийн экосистемийг хамгаалах ажлын хүрээнд зэрлэг амьтадад зориулсан био техникийн арга хэмжээг авчээ. Түүнчлэн популяцийг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд биотехникийн ажлуудыг үе шаттайгаар авч байгаа аж.

Түүнчлэн Богдхан уулын хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль хамгаалагчид буга, янгир, бор гөрөөс ихээр нутагладаг амдад хужир тавьж өгсөн байна. Мөн ууланд цас ихээр орж, зэрлэг амьтад идэш тэжээл хомсодсон үеэр суурьшлын бүсэд буюу Улаанбаатар хот руу ихээр орж ирж байгаа юм.

Тиймээс иргэд, оршин суугчид, орчны бүсэд зорчиж буй амьтдыг хөөхгүй байхыг анхаарууллаа. Энэ төрлийн зэрлэг амьтаны асуудлаар мэргэжлийн байгууллагад 77070840 утсаар хандах боломжтой байна.


Байгаль хамгаалагчид янгир, бор гөрөөс бугад хужир тавьж өгчээ  
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй