Шууд Chart

Авто зам болон явган зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, давс, бодис цацаж, цэвэрлэж байна

2025-11-24 09:05:45

Улаанбаатар хотод өнгөрсөн шөнөөс эхлэн цас орсноор автозамд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй болсон. Иймд  дүүрэг бүр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг эхлүүлээд байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 06:00 цагийн байдлаар зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 8 байгууллагын нийт 285 ажилтан 40 машин,механизм, 48 гар төхөөрөмжтэйгөөр ажиллаж байна. Хариуцсан авто зам болон явган зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 7 тонн давс, 96 тонн бодис цацаад байна. Дүүргийн хэмжээнд 513 тонн давс, 500 тонн бодисын үлдэгдэлтэй байна.

Баянгол дүүргийн хэмжээнд 06:00 цагийн байдлаар нийтийн эзэмшлийн 62 гудамж, 846.420 ам метр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 8 байгууллагын 81 ажилтан цэвэрлэж байна. Хариуцсан авто зам болон явган зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэн 11 тонн бодис, 20 тонн давс цацаад байна.

Дүүргийн хэмжээнд 398.5 тонн бодис, 625 тонн давсны нөөцтэй байна. Нийт 29 рейсээр 121.8 тонн цэвэрлэж тээвэрлэлээ.


Авто зам болон явган зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, давс, бодис цацаж, цэвэрлэж байна  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй